Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй

Empty Blue Vehicle Seat

/2021.08.23/ Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй гэдгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

"Covid-19" халдварын улмаас зарим аймгийн Онцгой комиссоос хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоогоод байгаа юм.

Тэгвэл хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Замын-Үүд сумын онцгой комиссоос наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах шийдвэрийг гаргажээ.

Тасалбарын үнэ 55 мянган юм байна. Улаанбаатар явах иргэд автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалах аж.

Ядуу буурай орнууд 2023 оноос вакцинд хамрагдана
Ядуу буурай орнууд 2023 оноос вакцинд хамрагдана
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.