Ядуу буурай орнууд 2023 оноос вакцинд хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ядуу буурай орнууд 2023 оноос вакцинд хамрагдана

Five ways to boost COVID-19 vaccine trust in Central and West Asia | Asian  Development Bank

/2021.08.23/: Их Британийн эрдэмтэд Ковидын вакциныг цөөн тоогоор booster тун хөтөлбөрт ашиглан тархалтын зогсоож болох эсэхийг судалж байгаа бөгөөд энэ нь дэлхийн бусад улс, орнуудад вакцинжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой гэж найдаж байна.

Их Британийн засгийн газарт зөвлөгөө өгдөг Вакцинжуулалт ба дархлаажуулалтын хамтарсан хороо (JCVI) нь насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт вакцин буюу booster тун хөтөлбөрийг нэн даруй зогсоохоор төлөвлөсөн боловч засгийн газар илүү эрсдэлтэй, дархлаагаа сайжруулах шаардлагатай байгаа хүмүүст тус тунг хийх ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ба судалгааны үр дүнг хүлээж байгаа ажээ. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, вирусын улмаас нас барах тохиолдол өнгөрсөн долоо хоногт өсч, өдөрт 100 орчим хүн нас барж байна.

Саутгемптоны Их Сургуулийн Эмнэлэгт хянагдаж буй Cov-Boost туршилтын явцад вакцины тунг багасган хийснээр ямар үр нөлөөтэй болохыг олж мэдэх болно. Үүнийг засгийн газрын вакцинжуулалтын ажлын хэсэг болон Эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгээс санхүүжүүлсэн ажээ.

Дэлхийн хүн амын 70 хувийг бүрэн вакцинжуулахын тулд ойролцоогоор 11 тэрбум тун шаардлагатай болно гэсэн тооцоо бий. Долдугаар сарын эхээр ердөө 3.2 тэрбум тун хийгдээд байгаа бөгөөд судлаачдын тооцоолсноор дэлхийн хамгийн ядуу орнууд вакцинд хамрагдахын тулд 2023 он хүртэл хүлээх шаардлагатай болоод байна.

Бага тунгийн талаархи зарим судалгааны ажил аль хэдийн хийгдсэн болно. Хонконгийн Их Сургуулийн тархвар судлаач, профессор Бенжамин Коулинг тэргүүтэй эрдэмтэд вакциныг бага тунгаар хэрэглэх нь "дэлхийн хэмжээнд вакцины хомсдолтой байгааг анхааран олон хүнийг хамруулж вирусын тархалтыг багасгах шийдэл байж болох юм" гэжээ.

Зарим судлаачид энэ арга нь вакцины эсэргүүцлийг нэмэгдүүлж, халдвар авах хүмүүсийн тоо цөөрөх боломжтой гэж үзэж байна.

Оксфордын их сургуулийн тархвар судлаач, анагаах ухааны профессор Дэвид Хантер тунг бууруулах санааг бусад өвчлөлийн үед туршиж байсан гэж мэдэгджээ. "Эсрэг биетийг бага тунгаар өгөх замаар вакцины нийлүүлэлтийг өргөжүүлснээр эбола, полиомиелит вакцины хангамж хязгаарлагдмал үед онцгой тохиолдолд ашигладаг стратеги байсан" гэж тэр хэлэв.

“Үндсэн санаа нь олон хүнийг вакцины ижил хэмжээгээр дархлаажуулах явдал юм. Асуудлын гол нь бага тунгаар хийснээр хүн бүрт вакцины үр нөлөө буурч байгаа эсэх, хэр их хэмжээгээр бууруулбал зохих гэдэгт байгаа юм.”

“Booster тун нь эхний болон хоёр дахь тунгаас бага тунгаар хийх боломжтой гэж үзэж байна. Үүнийг үнэлэхийн тулд хэд хэдэн Ковид-19 вакциныг судалж байна. Бага тунгаар хийхэд вакцины үр нөлөө нь буурч байгаа эсэхээс хамаарч олон улсад вакцины түгээлтийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг шийдэж болно. Энэ тохиолдолд тунг бууруулах нь муу гэсэн ойлголт эргэлзээ төрүүлэхгүй байхаар шийдэх нь чухал юм.”

Лондонгийн Империал Коллежийн дархлаа судлаач, профессор Дэнни Алтманн хэлэхдээ, дэлхийн улс орнуудад үүсээд байгаа вакцины хомсдол нь нийлүүлэлтээс илүү түгээлттэй холбоотой гэжээ. Тэрээр тунгийн хэмжээг судлах боломжтой гэж нэмж хэлэв.

Их Британи нь Ковид-19 тахлын эсрэг дэлхийн сэргэлтийг дэмжих, вакцины хүртээмжийг сайжруулах үүрэг хүлээсэн бөгөөд ирэх онд багтаан вакцины илүүдэл 100 сая тунг хандивлахаас гадна хөгжиж буй 92 оронд 1.3 тэрбум тун тараахад Коваксыг дэмжихээр ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: theguardian.com

“Хангай-21” хамтарсан дадлага сургууль Архангай аймагт болно
“Хангай-21” хамтарсан дадлага сургууль Архангай аймагт болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.