0-2 хүртэлх насны хүүхэд жилд дунджаар 8-10 удаа ханиад хүрдэг байнa
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

0-2 хүртэлх насны хүүхэд жилд дунджаар 8-10 удаа ханиад хүрдэг байнa

/2022.10.05/ Ханиад яагаад хүрдэг вэ? Бид яаж урьдчилан сэргийлэх ёстой талаар СХД-ын 20-р хорооны Жаргал-Өлзий эмнэлэгийн их эмч Б.Нарантай ярилцлаа.

-Ханиад гэж юу вэ?
-Бидний биед ашиггүй сөрөг биет орж вирус тараан өвчлөл үүсгэж, нэг хүнээс нөгөөд дамжиж
байгааг бид ханиад гэж ойлгож болно.Ханиад нь хоолой өвдөх, толгой өвдөх, хамар битүүрэх
ханиалгах зэрэг шинж тэмдгээс гадна хүний биеийн онцлогоос шалтгаалан шинж тэмдэг яаж ч
илэрч болно.
-Ханиад хүрэх гол шалтгаан нь юу вэ?
-Насанд хүрэгчид жилд 2-4 удаа ханиад хүрдэг бол хүүхдүүдийн тоо нэлээд өндөр байдаг. Зарим
шинжээчид дунджаар хоёр хүртэлх насны хүүхдүүд жилд 8-10 орчим ханиад хүрдэг гэж үздэг.
Хэдийгээр ахимаг насны хүүхдүүд тийм ч олон тохиолддоггүй ч насанд хүрэгчдээс илүү ханиад
хүрэх хандлагатай байдаг. Бид өвлийн улирал дийлэнхдээ ханиад хүрээд байгаагийн гол шалтгаан бол өвөл бидний дархлаа суларч сөрөг биетүүд идэвхжиж эхэлдэг. Зун бид нарнаас энерги авч агаарт байнга гардаг учир дархлаа унах магадлал харьцангуй бага.

-Томчуудаас илүү хүүхдүүд илүү их ханиад хүрч анзаарагддаг энэ тал дээр та юу гэж боддог вэ?
-Томчуудыг бодвол хүүхдүүдэд дархлаа сул байдаг. Бага насны хүүхдүүд бидний эргэн тойронд
тархдаг хэдэн зуун хүйтэн вирусын эсрэг дархлаа тогтоогоогүйгээс болж ханиад томуунд өртөмтгий байдаг. Харин насанд хүрэгчидын бие бол вирусыг хүлээж аваад буцаж хариу үйлдэл үзүүлэх чадвартай болсон байдаг. Хүүхдүүд сургууль дээрээ болон хичээлийн дараа үе тэнгийнхэнтэйгээ хамт байдаг бөгөөд энэ нь тэд шинэ хүйтэн вирусын халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлж өгдөг.

Ханиад бол томуугаас гаралтай вирус тийм учраас ханиалгах, найтаах үед агаарт тархдаг
тул хүүхдүүд хоорондоо ойрхон тоглож хичээлээ давтах үед вирус тарах магадлал өндөр байдаг.
Түүнчлэн вирус нь объект дээр хэдэн цаг амьдрах чадвартай бөгөөд тоглоом нь ханиадны шинж
тэмдгийн шалтгаан болдог. Бага насны хүүхдүүд ханиадны вирусд илүү өртдөг бас нэг шалтгаан нь эдгээр тоглоомыг амандаа хийх хоорондоо дамжуулж тоглогчдоос үүдэж болно.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Бага насны хүүхдүүдэд антибиотик хэрэглүүлэх нь тийм ч сайн зүйл биш болохыг манай эцэг эхчүүд ухамсарладаггүй. Антиботикны оронд шим тэжээлтэй хоол хүнс хувь хүний эрүүл ахуйгаа сайн баримталж чадвал илүү үр дүнтэй. Антиботик хэрэглээд ханиад эдгэрч болох ч дархлааг унагааж цаашид дахин ханиад хүрхэд заавал эмээр дарагдах гээд байдаг сул талтай. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх мөн витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж өглөөний цайгаа тогтмол ууж дасгал хөдөлгөөн тогмол хийж сайн амрах хэрэгтэй.

Б.Баянзаяа

Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ
Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.