/2022.10.05/ ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл өчигдөр явган хүний зам дээр зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, шүүмжлэл дагуулсан билээ.
Тэгвэл уг зөрчилд өчигдөр хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тодруулбал явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ.
Гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журам хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Иймд зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу хариуцлага тооцжээ.
Иргэн та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E_Police гар утасны аппликейшин ашиглан илгээх боломжтой.