Шинжлэх ухаан, инновацийн кластерийн барилгын ажил 20 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжлэх ухаан, инновацийн кластерийн барилгын ажил 20 хувьтай байна

/2021.08.23/

Шинжлэх ухааны академийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 3000 гаруй эрдэмтэн, судлаачид хамтарч ажиллах орчин нөхцөл бүрдэх боломжтой барилгын ажил 20 хувьтай үргэлжилж байна.

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн барилгын ажлын явцыг шалгалаа. Тус цогцолбор нь үндсэн долоон хэсэг барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар барилгын явц 20 хувьтай байгаа бөгөөд физик, ботаник, химийн лаборатори, оффис, агуулахын барилгын ажил хийгдэж байна.

Ажлын явцыг шалгах үеэрээ хүн хүчээ нэмэгдүүлж, энэ онд хоёр барилгын карказ болон гадна ханын дүүргэлтийг бүрэн хийж дуусгах үүрэг өгөв.

Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн барилгад салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана.

Ангела Меркель канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ
Ангела Меркель канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.