Ангела Меркель канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ангела Меркель канцлерын хувиар ОХУ-д сүүлчийн айлчлалаа хийлээ

Putin, Merkel discuss situation in Donbas over phone

/2021.08.23/: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзах үеэрээ Герман улсыг Оросын гол түншүүдийн нэг гэж нэрлэжээ.

Хатагтай Меркель хэлэхдээ, хоёр улсын хооронд үзэл бодлын зөрүү байгаа боловч харилцаагаа үргэлжлүүлэх бодолтой байна гэв. Одоогийн байдлаар хурал хаалттай хэлбэрээр явагдаж байна. Энэ бол Ангела Меркелийн канцлерийн статустайгаар Москвад хийж буй сүүлчийн айлчлал юм.

"Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Холбооны канцлераар ажилласан таны хүчин чармайлтын ачаар Герман улс нь Европ болон дэлхий дахинд Орос улсын хувьд гол түншүүдийн нэг хэвээр байгааг тэмдэглэхийг хүсч байна. Бидний хувьд ХБНГУ бол худалдаа, эдийн засгийн чиглэлээр БНХАУ-ын дараах хоёр дахь түнш маань юм" гэж ноён Путин уулзалтын эхэнд хэлэв (Кремлийн вэбсайтаас иш татсан).

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр "Талуудад хэлэлцэхийг шаарддаг олон асуудал байгаа энэ бол зөвхөн Холбооны канцлерын салах ёс гүйцэтгэх айлчлал байгаад зогсохгүй маш чухал, ажил хэрэгч агуулгаар дүүрэн айлчлал болно гэдэгт итгэлтэй байна" гэж тэр хэлэв.

Хатагтай Меркель Владимир Путинтэй Афганистан, Ливи улсуудын нөхцөл байдал болон Орос, Германы хоёр талын харилцаа, Оросын иргэний нийгмийн байдлын талаар ярилцахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Түүний хэлснээр Герман улс ОХУ-тай харилцаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. "Хэдийгээр бид хоорондоо санал зөрөлдөх асуудал байгаа ч гэсэн хоорондоо ярилцах нь сайн хэрэг" гэж канцлер хэлэв. Кремльд болох уулзалтын өмнө Ангела Меркель нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөжээ.

Хэлэлцээрт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт, Холбооны канцлерын газрын гадаад, аюулгүй байдлын бодлогын бүлгийн дарга Ута Кристина Бейнхофф нар оролцож байна. Кремлийн мэдээлснээр "хоёр талын хамтын ажиллагаа болон олон улсын болоод бүс нутгийн тулгамдсан хэд хэдэн асуудлыг" хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: kommersant.ru

Авто замаар олон улсын зорчигч, ачаа тээвэрлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
Авто замаар олон улсын зорчигч, ачаа тээвэрлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.