Г.Занданшатар: Төсөв хэлэлцэхэд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Төсөв хэлэлцэхэд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно

/2022.09.26/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Нийт дүнгээр 1,5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж байгаа. Энэ мөнгө бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үр ашигтай зарцуулахад маш нэмэртэй. Сүүлийн үед хүүхдийн мөнгө авах шаардлагагүй гэсэн бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс энэ жилийн төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно гэв.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.