Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ...

/2022.09.26/ Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.

08.00 цагт Монголбанканд тус банкны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, ирэх оны мөнгөний бодлогын талаар санал солилцоно.

09.00 цагт ХЗДХЯ-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 20 жилийн ойн нэрэмжит "Хямралын үеийн эрх зүй ба хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

10.30 цагт Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд "Монгол-Хятадын найрамдлын 7 хоног"-ийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордны Баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа "Хүүхдийн мөнгийг хэвээр үлдээ" шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ.

11.30 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Ивээл ард сан"-гаас "Хорт хавдрын эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнд эрс шинэчлэл хийхийг шаардаж байна. Хүчтэй өвдөлт намдаадаг морфин тариаг өндөр үнээр авсаар байх уу. Авлигад идэгдсэн байдал нь хэвээр үргэлжлэх үү" сэдвээр мэдээлнэ.

Эрэн сурвалжлагдаж байсан 64 хүнийг ТЦА олж тогтоожээ
Эрэн сурвалжлагдаж байсан 64 хүнийг ТЦА олж тогтоожээ
 
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.