В.Путин Украинд ЦӨМИЙН ЗЭВСЭГ хэрэглэвэл яах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин Украинд ЦӨМИЙН ЗЭВСЭГ хэрэглэвэл яах вэ?

Putin threats: How many nuclear weapons does Russia have? - BBC News

/2022.9.26/ Хэрвээ Украин дахь "цэргийн ажиллагаа" нь бүтэлгүйтвэл В.Путин тус улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх болов уу гэсэн айдас, хэлэлцүүлэг ид өрнөж байна.

Зарим мэргэжилтэн "Хэзээ ч ийм зүйл болохгүй" гэж байгаа боловч, зарим нь болж магадгүй байгаа талаар өгүүлнэ.

Өнгөрөгч лхагва гарагт В.Путин "300 мянган цэрэг Украин руу илгээхийн тулд дайчилгаа явуулна" хэмээн албан ёсоор зарласан. Энэ үеэрээ тэрээр "Манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлвэл цөмийн зэвсэг хэрэглэнэ” гэж сүрдүүлсэн юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ Украины нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй гэнэ.

Фото эх сурвалж: Аль Жазира, 2020 оны Ялалтын баярын цэргийн парадын үеэр стратегийн цөмийн пуужинг үзүүлж буй нь

Барууны орнууд хэрэв В.Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэвэл ямар нэгэн хариу үзүүлнэ гэдэг нь тодорхой. Хэрэв ингэхдээ тулвал дан ганц АНУ биш харин НАТО гишүүн орнууд хамтдаа хариу өгөх болно гэж Аль Жазира мэдээлжээ.

Фото эх сурвалж: Аль Жазира, ОХУ хэчнээн цөмийн зэвсэгтэй вэ?
Фото эх сурвалж Аль Жазира: Аль улс, хэчнээн цөмийн зэвсэгтэй вэ?

Орос цөмийн бөмбөг хэрэглэвэл Орост сүйрлийн үр дагавартай болно гэдгийг Кремльд Вашингтоноос мэдэгдлээ. Мөн Вашингтоны зүгээс Путин байгаа газар болон цөмийн пуужин байгаа байрлалд цохилт өгнө гэв.

Эх сурвалж: Аль Жазира

Аль Жазира: Монголын хилээр 3000 гаруй орос залуус нэвтэрчээ
Аль Жазира: Монголын хилээр 3000 гаруй орос залуус нэвтэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.