Жагсаалын үеэр цагдаа руу нулимсан эмэгтэйг ХОРИХ ялаар шийтгэжээ
Шуурхай мэдээ
 

Жагсаалын үеэр цагдаа руу нулимсан эмэгтэйг ХОРИХ ялаар шийтгэжээ

Өмнөд Солонгост энэ оны зургаадугаар сард орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Зарим санал хураах байруудад сонгуулийн саналын хуудас хүрэлцээгүйн улмаас иргэд бухимдаж, уг бухимдал эсэргүүцлийн жагсаал болтлоо өргөжсөн билээ.

Тэгвэл уг жагсаалын үеэр цагдаагийн алба хаагч руу нулимж, бусдын биед халдсан эмэгтэйд шүүхээс 10 сарын хорих ял оноожээ. Тэрээр жагсаалын үеэр 5 хүний биед халдсан гэх бөгөөд эдгээр хүмүүс дунд цагдаагийн алба хаагч ч мөн багтжээ.

Шүүхээс түүнийг төрийн албан хаагчийн ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож, 10 сарын хорих ял оноосон байна. Прокурорууд уг эмэгтэйд 2 жилийн ял оноохыг шаардсан бол шүүхээс түүнийг хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн улмаас эмчлүүлж байсныг харгалзан үзэж, ялыг нь хөнгөрүүлжээ.

Л.Мөнхбаатар ХЭҮК-ын удирдлагад ЯЛТАН томилогдох боломжийг нээлээ 
Л.Мөнхбаатар ХЭҮК-ын удирдлагад ЯЛТАН томилогдох боломжийг нээлээ 
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.