
Австралийн уул уурхайн үйлчилгээний "Thiess" компани Монгол Улсад таван жилийн хугацаатай хоёр гэрээ байгуулжээ. Гэрээний хугацаанд Оюутолгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил болон Ухаа худаг уурхайн нүүрс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлэх юм.
Оюутолгойн далд уурхайн ажилд 800 хүн ажиллана
"Thiess" компани "Хишиг Арвин" компанитай хамтран хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааны хүрээнд малталт, газрын бэхэлгээ болон олборлолтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэнэ.
Төслийн хүрээнд ойрын саруудад 110-аас дээш ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд гэрээний хугацааны эцэст ажиллах хүчний тоо бараг 800-д хүрэх гэнэ.
Ухаа худагт нүүрс боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжинэ
Хоёр дахь гэрээний хүрээнд "Thiess" компани нв "Energy Resources" компанийн Ухаа худаг дахь нүүрс боловсруулах үйлдвэрийн хөрөнгийн удирдлага, техникийн дэмжлэг, нийлүүлэлтийн сүлжээ болон үйл ажиллагааны төлөвлөлтийн чиглэлээр ажиллана.
Эдгээр гэрээ нь Монголын уул уурхайн салбарт урт хугацааны үйлчилгээ, техникийн чадавх болон ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
"Thiess" компани Монгол Улсад 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Оюу толгой уурхайд 2016 оноос Хишиг Арвин компанитай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Mining Technology
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.