
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Сангийн сайд З.Мэндсайхан "Иргэдийн олонх нь Оюутолгойн ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д хадгалах санал өгсөн тул 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа буцаан татлаа" гэж мэдэгдсэн юм. Энэ талаар хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Санал асуулгад 106 мянган хүн оролцсон байна. Үүнээс 57 хувь нь хуримтлалын сангаараа дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулъя гэсэн. Ирэх жилээс ногдол ашиг ороод ирэхээр уг мөнгийг зориулалтаар нь хязгаарлаж нээвэл инфляцад нөлөөлөхгүй байх бололцоо байгаа. Бэлнээр тараах талаар бид ажиллаж байна. Гол нь бид эдийн засгаа бодох ёстой
2037 он хүртэл Оюутолгойн ногдол ашгийн талаар бид ярих ч боломжгүй байсан. Харин бид ногдол ашгийг 10 жилээр наашлуулж авахаар тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 2027 оноос ногдол ашгаа монголчууд авна. Энэ чинь түүх шүү дээ. Жил тутам ОТ баялаг манай ирээдүй үр хойчид өгөөжөө өгнө. Энэ үүд хаалгыг нээсэн үед зөвөөр хүлээж аваад шийдсэн бол их хэрэгцээтэй байлаа. Харамсалтай нь эрчим хүчнийхээ асуудлыг ОТ-н ногдол ашгаар шийдэж чадахаа больж байна аа гэсэн үг. Гэхдээ би дараагийн замыг сонгоно. Зургаадугаар ДЦС-ыг дотоодын бонд босгож 50 хувийг нь санхүүжүүлж явна. 10 аймгийн станцын хувьд бүх аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудал гэвч шийдэгдэхгүй боллоо" гэв.
Мөн үеэр "Баялгийн сангийн хуульд бол өөрчлөлт оруулах бодол байдаггүй. Ирээдүй өв сан 6,9 их наяд төгрөгийн хуримтлал үүсчихсэн байгаа 6,9 их наяд төгрөгийг банкнуудад хийгээд хүүгийн орлогоос 250 тэрбумыг олдог. Ирээдүй өв санг 2030 он гэхэд 25 их наяд хүргэнэ. Би ирэх жил энэ ирээдүй өв сангийн хуримтлалыг нэмэгдүүлээд хүүгийн орлогоороо орлогоо нэмэгдүүлж чадвал зээлийн хүү бууруулна. Бодлогын хувьд хуримтлалын сангийн хуримтлалыг иргэн бүрийн хуримтлалыг өсгөхийн төлөө ажиллана. Ерөөсөө л зарчим нь энэ. Тэгэхээр энэ удаагийн төсвийг та нар нэг ийм зүйлийг ажиглаарай. Татвар төлөгчдийн мөнгөөр том төсөл санхүүжүүлээгүй шүү. Энийг хаана ч хэлнэ. Хуучин төсвийн орлого татвараар 90 хувь нь бүрддэг байсан. Энэ удаагийн төсвийн орлогын 80 хувь нь татвар. Яагаад татварын бус орлогоор бүрдүүлсэн юм ТӨК-ийн цэвэр ашгийг бүрдүүлж байгаа. Төсөв хуучин 90 хувь нь татвараар бүрддэг төсөв. Бодитоороо 80 хувь болчхоод байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.