Нөмрөгийн түймрээс болж KDDI-ийн хувьцаа 5.1 хувиар УНАЖЭЭ
 

Нөмрөгийн түймрээс болж KDDI-ийн хувьцаа 5.1 хувиар УНАЖЭЭ

Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 28 хүртэл Мобиком корпорацийн 98.84 хувийг эзэмшдэг KDDI-ийн хувьцааны ханш ойролцоогоор 5.1 хувиар буурсан байна.


Ханшийн түүхэн мэдээллээр 2026 оны есдүгээр сарын 28-нд KDDI-ийн хувьцаа 2,981.5 иен, аравдугаар сарын 28-нд 2,821.5 иен байсан байна.

KDDI-ийн хувьцаа 23-ны өдрийн байдлаар дөрөв дэх өдрөө дараалан унасан гэх мэдээлэл өмнө нь цацагдаж байсан. Тус компанийн хувьцааны ханш ийн унасаар байгаад Нөмрөгт гарсан түймэрийн асуудал нөлөөлсөн байх талтай талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Тус компанийн зүгээс түймэр гарсан бүс нутгийг нөхөн сэргээх ажилд хариуцлагатай хандана гэдгээ мэдэгдсэн ч тус бүс нутагт зөвшөөрөлгүй нэвтэрсэн эсэх асуудалд одоогоор тайлбар өгөөгүй байна. Хятадын тал мөн тус компанийг учруулсан хохирлоо барагдуулах шаардлагатай хэмээгээд одоогийн байдлаар уучлалт ч гуйгаагүй байгаад харамсаж буйгаа илэрхийлээд байгаа билээ.

Дональд Трампын хүү Монголд Оросын олигархтай ан хийжээ
Дональд Трампын хүү Монголд Оросын олигархтай ан хийжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.