
Хууль зүйн дэд сайд асан Б.Солонго Засгийн Газрын Онтрэ компанийн талаарх баримталж буй байр суурийг эрс хурцаар шүүмжилдэг. Тэрээр УИХ-ын энэ оны 6-р сард баталсан Ашигт Малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан асуудалд Канадын Онтрэ ХХК-ийн нөлөө, лобби байж болзошгүй гэсэн хардлагатай байдаг. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Онтрэ компаниас Татварын Ерөнхий газрын данс руу 23,4 тэрбум төгрөг шилжиж орсон нь олон нийтийн дунд хардлага дагуулж байгаа юм.
Энэ талаар Б.Солонго цахим хуудастаа:
"Рио Тинто компанийн 2026 оны 2, 3 дугаар улирлын тайлан, Онтрэ компанийн тайланд “Онтрэгийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр Засгийн газартай 6 дугаар сард тохиролцсон” гэж дурайтал бичсэн байсан. Засгийн газар үнэхээр энэ талаар огт яриа хэлэлцээ хийгээгүй юм бол энэ компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ худал ярьсан уу? 2026 оны 6 дугаар сард Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг УИХ-аар ихэд яарч сандран хэлэлцүүлж, сэмээрхэн баталсан. Үр дүнд нь Онтрэгийн талбайгаас олборлох зэсийн баяжмалд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 3 дахин бууруулсан. Засгийн газар хүндээ хөнгөнөөс өгсөн үү? Онтрэгийн асуудлыг ярих яагаад аюултай байдаг билээ?" гэж бичжээ.
Рио Тинто компанийн 2026 оны 2, 3 дугаар улирлын тайлан, Онтрэ компанийн тайланд “Онтрэгийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр 🇲🇳 Засгийн газартай 6 дугаар сард тохиролцсон” гэж дурайтал бичсэн байсан. Засгийн газар үнэхээр энэ талаар огт яриа хэлэлцээ хийгээгүй юм бол энэ компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ худал ярьсан уу? 2026 оны 6 дугаар сард Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг УИХ-аар ихэд яарч сандран хэлэлцүүлж, сэмээрхэн баталсан. Үр дүнд нь Онтрэгийн талбайгаас олборлох зэсийн баяжмалд ногдуулах нөөц ашигласны төлбөрийг 3 дахин бууруулсан. Засгийн газар хүндээ хөнгөнөөс өгсөн үү? Онтрэгийн асуудлыг ярих яагаад аюултай байдаг билээ? 🤔
— Solongoo Bayarsaikhan (@SolongooBayars1) October 24, 2026
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.