
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Сүхбаатар дүүрийн иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр энэ талаар сошиал хуудастаа:
Тэтгэвэр нэмэгдлээ. Цалин нэмэгдлээ. Цахилгаан, дулааны асуудал хэзээ шийдэгдэх вэ? 0.07 га газраа авмаар байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлмээр байна. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулмаар байна.
Сүхбаатар дүүргийн иргэд маань саналаа хэллээ.
Засгийн газраас 2027 оны улсын төсөвт Сүхбаатар дүүрэгт:
• 9 дүгээр хороонд 960 хүүхдийн шинэ сургууль барина.
• 11 дүгээр хороонд 960 хүүхдийн шинэ сургууль барина.
• 13 дугаар хороонд тусгай хэрэгцээтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна.
• 4 дүгээр хороонд 45 дугаар сургуулийг шинэчлэн барина.
• 17, 19 дүгээр хороонд цахилгаан түгээх сүлжээг шинэчилж, ухаалаг тоолуур нэвтрүүлнэ.
• 11 дүгээр сургуулийн спорт заалны бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ.
• “Өргөө” амаржих газарт их засвар хийнэ.
Энэ ажлууд та бүхний өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэнэ.
Олоод ирсэн Оюутолгойн ногдол ашиг орчин цагийн шилдэг эксперт, эдийн засагч залуусын ур чадвараар манай Засгийн газрын үед шийдэгдсэн.
Одоо мөрдөгдөж буй хуулиар иргэн таны хуримтлалын дансанд олгогдоно.
Монгол Улсын Засгийн газар иргэндээ ээлтэй, эх орондоо хэрэгтэй ажлуудаа урагшлуулахаар зогсолтгүй ажилласаар бэйна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.