
Туркийн нийслэл Истанбул хотын Сарыер дүүрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлаж байсан Монголын хоёр иргэнийг тусгай ажиллагааны үеэр илрүүлэн баривчилжээ.
Туркийн DHA агентлагийн мэдээлснээр тус сэжигтнүүдийг Монголын хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байсан гэнэ. Тухайлбал:
-
Д.Мандухай - Монголын хууль хяналтын байгууллагаас мансууруулах бодисын хууль бус худалдаатай холбоотой хэрэгт цэнхэр мэдэгдлээр эрэн сурвалжилж байсан.
-
О.Одбаяр - Хулгайн хэрэгтэй холбоотойгоор улаан мэдэгдлээр эрэн сурвалжлагдаж байсан гэж Туркийн хэвлэлд мэдээлжээ.
Тэднийг Монгол Улсад шилжүүлэн өгч магадгүй байна.
Эх сурвалж: Demirören Haber Ajansı
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.