/2022.9.26/ Дэлхийн хэвлэл мэдээллийн сувгууд бүхэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путины зарласан дайчилгаатай холбоотойгоор болж буй үйл явцыг ажиглан, мэдээлж байгаа билээ.
Аль Жазира дараах мэдээллийг есдүгээр сарын 25-нд, монголын цагаар 22.30 цагт дараах мэдээллийг нийтэлсэн байна.
"Украинд болж буй дайнд дайчлагдахыг хүсэхгүй байгаа тул монголын хилээр нэвтрэх хүсэлтэй оросын иргэдийн уртаас урт машины цуваа үргэлжилсээр байна.
Өнгөрөгч лхагва гарагаас хойш 3000 гаруй оросын иргэн тус улсын хилээр нэвтэрсэн бөгөөд тэдний дийлэнх нь залуу эрчүүд байна гэж Алтанбулагийн шалган нэвтрүүлэх боомтын удирдлага мэдээллээ. Алтанбулаг боомтын дарга Г.Бямбасүрэн:
-3000 гаруй оросын иргэн хил нэвтэрсэн. Тэдний 500 нь хүүхэд эмэгтэйчүүд, үлдсэн нь дандаа залуу эрчүүд гэж Аль Жазирад мэдээлжээ.
ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих эрхтэй байдаг бөгөөд, үүнийг дахин 30 хоногоор сунгах боломжтой байдаг ажээ.
Эх сурвалж: Аль жазира