Шатахуун ОХУ-д хэвийн болсон ч манайд тасалдсан хэвээр байна
 

Шатахуун ОХУ-д хэвийн болсон ч манайд тасалдсан хэвээр байна

ОХУ-д дайны улмаас шатахууны хомсдолд ороод байсан билээ. Тэгвэл Украины талаас тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроны халдлага хийж байснаа зогсоож, халдлагад өртсөн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа бөгөөд түүхий эдийн боловсруулалт 25 хувиар өсчээ.

Тус улсын зүгээс чангатгаад байсан экспортын хязгаарлалтаа мөн сулруулсан талаар Reuters агентлаг мэдээлээд байна. Гэсэн ч харамсалтай нь манай улсад шатахууны дараалал нэмэгдэж, шатахуун олгож буй станцуудын тоо цөөрч, шатахууны дараалалтай холбогдуулан түгжрэл хүртэл үүсч, иргэд автомашинаа зам дээр орхиход хүрч, тэр ч бүү хэл хомстлоос үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тултлаа өсөх эрсдэл бий болчхоод байна.

Шатахууны шуурхай штабын зүгээс өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ "Манай улсад шатахуун тасрахгүй, амар тайван байж болно. БНХАУ, ОХУ хоёрын дунд байдаг бид их азтай улс" хэмээн ярьж сууна. Нэг талаар бид их азтай, нөгөө талаараа тун ч азгүй хүмүүс аж. Учир нь энэхүү том хоёр улсын дунд байгаа ч эдгээр хүмүүсийн ярьж байгаа шиг амар тайван байх заяа бидэнд дутсаар байна. Харин үүнийг зохицуулах ёстой хүмүүст чадал, чадвар хоёрын аль аль нь дутаж байх шиг...

Бодит байдал дээр шатахуунд хэчнээн цагаар дугаарласан ч авч чадаагүй иргэд олон байгаа. Энэ нь манай улсын Засгийн газар хийгээд салбарын яам хоёр хөрштэйгөө хийж буй хамтын ажиллагаа, харилцан тохиролцоондоо нухацтай анхаарал хандуулах ёстойн бас нэгэн илэрхийлэл болоод байна.

Ж.СОНДОР

Тээврийн зардал хоёр дахин өслөө, Засгийн газар ажлаа хийнэ үү!
Тээврийн зардал хоёр дахин өслөө, Засгийн газар ажлаа хийнэ үү!
 
Шатахууны нөөцтэй атлаа олголтоо ЗОГСООСОН асуудал илэрчээ
Шатахууны нөөцтэй атлаа олголтоо ЗОГСООСОН асуудал илэрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.