
Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй “Астана-2026” чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээн нь аравдугаар сарын 24-нөөс 11-р сарын 1-ний өдрүүдэд болох бөгөөд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр 10, нийт 30 багц медалийн төлөө дэлхийн шилдэг бөхчүүд өрсөлдөж буй.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медалт хүртлээ. Тус жинд Украин улсын тамирчин Анастасия Алпеева алт, Энэтхэг улсын тамирчин Кажал Кажал мөнгө, Монгол Улсын тамирчин Э.Даваанасан, АНУ-ын Даймонд Гилфорд нар хүрэл медаль хүртэв. Э.Даваанасан Белград-2023 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү дэлхийн аваргын хошой медальтан боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.