Шөнийн цагаар архидан согтуурч, бусдыг бүлэглэн зоджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн цагаар архидан согтуурч, бусдыг бүлэглэн зоджээ

/2022.09.23/: Бат, Оч нар нь “Т” баарны гадна архидан согтуурсан үедээ “муухай харлаа” гэх шалтгаанаар хохирогч Болдыг бүлэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулжээ.

Уг гэмт хэргийг дээрх 2 этгээд бүлэглэж үйлдсэн учир Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд энэ тохиолдолд 2.700.000-4.000.000 төгрөг хүртэл торгох ял, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан байдаг.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Бат, Оч нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхээс, Бат, Оч нар нь тус бүр 23 настай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн, хорих ял оногдуулаагүй байна.

Харин, Бат, Оч нар нь шүүхээс тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах юм.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.

Турк улсад суралцах алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
Турк улсад суралцах алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
 
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалт 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.