ЭХЭМҮТ: Төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ: Төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо

/2022.09.22/ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-өөс шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.

Учир нь амаржсан, төрсөн эхийн ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл байдаг. Хэдийгээр энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог байна. Иймд ЭХЭМҮТ-өөс тус үйлчилгээг нэвтүүлж байгаа аж.

Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байгаа юм байна. Мөн захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгөх ажээ.

“Автомашингүй өдөр“ хаалтын бүсэд орсон зах худалдааны төвүүд ажиллахгүй
“Автомашингүй өдөр“ хаалтын бүсэд орсон зах худалдааны төвүүд ажиллахгүй
 
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.