“Автомашингүй өдөр“ хаалтын бүсэд орсон зах худалдааны төвүүд ажиллахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Автомашингүй өдөр“ хаалтын бүсэд орсон зах худалдааны төвүүд ажиллахгүй

/2022.09.22/: Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа уриан дор Нийслэлийн эрүүл мэндийн газраас Автомашингүй өдрийг 2022.09.25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Олон улсын автомашингүй өдөрт зориулан Улаанбаатар хотод "Автомашингүй өдөр-2022"-ыг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Автомашингүй өдрийн гол зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдлөгөөн, таргалалтыг бууруулах ач холбогдолтой.

Автомашингүй өдөр олон арга хэмжээ зохион байгуулах юм. Тухайлбал: 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, шатрын тэмцээн, спортын төрлүүдийн үзүүлэх тоглолтууд, Монгол Улсын Их сургуулийн 80 жилийг ойг тохиолдуулан МУИС-тай хамтран марафон гүйлт зэргийг тус тус зохион байгуулна.

Хүүхдүүдэд зориулсан гар зургийн уралдаан, флашмоб үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт "Үлгэр яръя" насанд хүрэгчдэд зориулсан тэмцээн зэрэг олон арга хэмжээ болно.

Мөн дүүргүүд өөрсдийн харъяа авиомашин хаасан газруудад тодорхой хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулна. Орой нь мөн сонгодог дуурийн тоглолт болно.

Зах худалдааны төвүүдийг хаана

Арга хэмжээний хүрээнд өглөөний 07 цагаас оройн 18 цаг хүртэл хаах бөгөөд 375 алба хаагч 300 гаруй цэг дээр хяналт тавьж ажиллана. Мөн МУИС-аас зохион байгуулж буй марафон гүйлтийн тэмцээнд 150 гаруй алба хаагчид аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж явганаар болон мотоциклоор хөдөлгөөнт эргүүл хийнэ.

Хаалтын бүс нь зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын уулзвар хүртэл, урагшаа Өгөөж болон шангрилла хүртэлх хэсгийн замууд, хойд хэсэгтээ сансрын аюулгүйн тойрог, залуучуудын гудамжны өргөн чөлөө зэрэг замуудыг бүсчлэн хаана.

Арга хэмжээний үеэр үйлчлэх нийтийн тээвэр 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгсэл чиглэлийн өөрчлөлттэйгөөр хөдөлгөөнд оролцоно. Хойноосоо ирж байгаа чиглэлүүд Дөлгөөн нуурын уулзвараар буцаж эргэнэ. Баруун талаасаа эргэх Баянхошууны чиглэл Баянбүрдийн тойргоор эргэнэ. Урдаасаа ирэх чиглэлүүд баруун дөрвөн зам болон зүүн дөрвөн замаас эргэнэ. Ч:1 Ч:3 Ч:6 гэсэн үндсэн ачаалал авч явдаг Энхтайвны өргөн чөлөөний чиглэлүүд Нарны зам болон Их тойруугаар хуваагдаж явах юм.

Хаалтын бүсэд орсон 19 зах худалдааны төвүүд, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд энэ өдөр ажиллахгүй.

ГРАФИК: Ам.долларын ханш 3,268 төгрөг байна
ГРАФИК: Ам.долларын ханш 3,268 төгрөг байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.