/2022.09.15/ Нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осолooс сэргийлэх мэдлэг, зорилгоор “АЛБА ХААГЧ БҮР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ” уриан дор “ЭРСДЭЛГҮЙ АВРАГЧ” аяныг эхлүүллээ.
Тус аяны зорилго нь нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 500 удаагийн дуудлага, 800 цаг гамшгийн голомтод ажиллах, хүрэлцэн очих, буцах үед тусгай албаны автомашины жолооч, гал унтраах автомашины жолооч, аврагч, жолооч-холбоочин, шуурхай албаны автомашины жолооч, аврагч, гал сөнөөгч нар мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аваар осол, бэртэл гэмтэлгүй ажиллахад чиглэгдэж байна.
Аяны хүрээнд бүтцийн нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэхдээ мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр алба хаагчдын хувийн бэлтгэл бэлэн байдал, хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг ахиулах, сорил сургалт, дадлагын чанарыг сайжруулах, анги, салбар, салаа бүлэг, алба хаагчийн түвшинд үйл ажиллагааг идэвхижүүлэх олон ажил зохион байгуулагдана. “Эрсдэлгүй аврагч” аян 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний хооронд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Б.Баянзаяа
Эх сурвалж: НОБГ