Шороонд дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шороонд дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

/2022.09.15/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багт бохирын шугамын худагт ажиллаж байсан 2 хүн шороонд дарагдсан тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан М 34 настай, эрэгтэй, У 29 настай, эрэгтэй нар 2 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Богино хугацаанд өндөр ашиг хүртээнэ гэсэн хууран мэхлэлтэд автагдахгүй байхыг анхаарууллаа
Богино хугацаанд өндөр ашиг хүртээнэ гэсэн хууран мэхлэлтэд автагдахгүй байхыг анхаарууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.