О.Баасанхүү: АН-ын бүлгийн даргыг хууль бусаар томилсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Баасанхүү: АН-ын бүлгийн даргыг хууль бусаар томилсон

/2022.09.15/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-МАН эрх мэдлээ баталгаажуулахын тулд ажил хийж байгаа мэт харагддаг, бүх сөрөг хүчнээ худалдаж авах гэж оролддог. Харамсалтай нь УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь зүйлийг өөрчилж АН-ын бүлгийн даргыг сольсон. Миний хувьд үүнийг ҮХ зөрчсөн, хууль бус үйлдэл гэж үзэн ҮХЦ-д гомдол гаргасан. Тус гомдолтой холбоотойгоор 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 99 тоот гарсан байна.

Тодруулбал, миний гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэн маргаан үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт маргаан үүсгэсэн учир дээрх асуудлыг дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэнэ гэсэн үг. Мөн хуулийн үйлчлэл зогсож байна гэсэн үг юм. Хэрэв УИХ-ын дарга, зарим гишүүд үүнийг мэдэхгүйгээр муйхарлан аливаа үйлдэл хийвэл энэ нь түдгэлзсэн заалтыг ашигласан хэргээр дахин Үндсэн хууль зөрчсөн асуудал үүснэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэлээ.

Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII үндэсний чуулган болж байна
Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII үндэсний чуулган болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.