Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

/2022.09.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хатан хаан II Элизабет таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлд,

“Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан II Элизабет таалал төгссөнд хааны гэр бүл, Британийн ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 70 жилийн турш түүхэн цаг үеийн томоохон өөрчлөлт шинэчлэлт, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн үед Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, манлайлагч нь байж ирсэн билээ.

Түүний ариун үйл хэрэг бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ.

2 хүн, одон цэцэг, сарнай ба дотор нарын зураг байж магад

ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан бага бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа
ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан бага бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.