/2022.09.12/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрээр:
-Их, дээд сургуульд суралцаж буй хүүхдүүдийн мэргэжил, эрэлт хэрэгцээг зөв тодорхойлж чадахгүй байгаа нь боловсролын байгууллагын гол алдаа. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд уялдаагүй, чанаргүй бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Тиймээс өнгөрсөн хугацаанд зарим их, дээд сургуулийг татан буулгаж, хооронд нь нэгтгэсэн. Мөн нийт 3 мянга орчим мэргэжлийн индекстэй байсныг цэгцэлж 2 мянга болголоо.
Өнөөдөр 36 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байна гэсэн судалгаа байна. Харамсалтай нь өнгөрсөн 5 жилд их, дээд сургууль төгссөн 55 мянган оюутны 70-80 хувь нь нийгмийн ухааны чиглэлээр төгссөн байна. Өөрөөр хэлбэл, дипломтой ажилгүйчүүдийн армийг бэлтгээд байна. Тиймээс цаашид Монгол Улсад эрэлтэй хэрэгцээтэй байгаа мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарна гэлээ.