“Буянт-Ухаа“ спортын ордоныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар засварлаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Буянт-Ухаа“ спортын ордоныг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар засварлаж байна

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

/2022.09.05/: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “Буянт-Ухаа” спортын ордны их засвар, үйлчилгээний ажилтай танилцлаа.

“Буянт-Ухаа” спортын ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их засвар, хөрөнгө оруулалт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Ийнхүү 12 жилийн дараа хийгдэж байгаа их засварын ажлыг БНХАУ-ын талаас Худалдааны яам хариуцан, Монголын талаас ТӨБЗГазар, Биеийн тамир, спортын улсын хороо, Буянт-Ухаа спортын ордны захиргаа хариуцан хийж байна.

5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Төслийн гүйцэтгэгчээр “СССС нэгдүгээр автозам инженеринг групп” компани шалгаран засварын ажлыг гүйцэтгэж байна. Засвар үйлчилгээний хүрээнд ордны их танхимын засвар, шалыг бүхэлд нь солих, хэвлэлийн бага хурлын өрөө, VIP зочдын өрөө, үзэгчдийн суудлын ард дуу шингээх хана хийх, давхар цонх хийж дулаалах, гадна орчны тохижилт, автозам тавих зэрэг олон төрлийн засварын ажил амжилттай хийгдэж байна.

Энэхүү төслийн хүрээнд Монголын талаас зохих хэмжээний зардлыг гаргах үүрэг хүлээсэн бөгөөд Сангийн яаманд асуудлыг тавин шийдвэрлүүлэх, хийгдэх ажлыг цаг хугацаанд нь явуулан, ирэх оны эхний хагас жилд дуусган, ашиглалтанд оруулах талаар талууд ярилцсан байна.

Дашрамд дурдахад энэхүү ордон нь Монгол-БНХАУ-ын Засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд байгуулагдаж, 2010 онд ашиглалтад орсон юм.

Эх сурвалж: БТСУХ

Д.Энхжин: Дээд боловсрол олгож буй байгууллагуудаа өмчөөр нь ялгаварлах бус “чанаржуулах“ нь чухал
Д.Энхжин: Дээд боловсрол олгож буй байгууллагуудаа өмчөөр нь ялгаварлах бус “чанаржуулах“ нь чухал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.