“Байгаль орчинд ээлтэй уул уурхай“ төсөл хэрэгжиж эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Байгаль орчинд ээлтэй уул уурхай“ төсөл хэрэгжиж эхэлнэ

/2022.09.02/: 2,5 сая еврогийн хөрөнгө оруулалттай "Монгол улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай" төсөл 2023 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

Монгол Германы Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд "Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн"-ийн зохицуулагч, мэргэжилтнүүдтэй хамтран 2,5 сая еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийн ерөнхий агуулга, зорилтыг тодорхойллоо.

Төслийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, эзэнгүй орхигдсон 1000 га-аас доошгүй талбайд нөхөн сэргээлт хийх юм. 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр төслийн үнэлгээний сүүлийн хурлыг зохион байгуулж, хоёр тал харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

May be an image of 2 people and people sitting

"Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай" төсөл 2023 оны 1 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл 36 сарын хугацаатай хэрэгжинэ.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаар танилцуулав
Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаар танилцуулав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.