Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаар танилцуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаар танилцуулав

/2022.09.02/ Зөвлөлийн хуралдаанаар мөн Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулах талаарх мэдээллийг сонслоо. Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасан байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааны санхүүжилтийн түр журмын төслийн ерөнхий мэдээллийг сонслоо. Түүнчлэн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, дэмжив. Үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо хуралдаж нийтийн тээврийн салбартай холбоотой дээрх асуудлуудыг хэлэлцэв.
Түүнчлэн 2022 онд төвлөрлийг саарууулах, түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээ, Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл сонсож, хэлэлцлээ. Эдгээр асуудлыг энэ сарын 7-ны өдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Маргааш 21 хэмийн дулаан, өдөртөө бага зэргийн бороо орно
Маргааш 21 хэмийн дулаан, өдөртөө бага зэргийн бороо орно
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.