/2022.09.02/ БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх аравдугаар сард ажлаас чөлөөлөх талаар салбарын сайд мэдэгджээ.
Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Манай БШУ-ны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Үнэхээр хүүхдүүдийг албадсан улс төрийн агуулгатай зорилготой үйлдлийг хийхгүй байх ёстой гэж би харж байна. Боловсрол өөрөө улс төр байж болохгүй. Тэр тусмаа улс төрийн үзэл суртал байж болохгүй. Иймэрхүү тохиолдлууд гарсан үүнийг үүрэгжүүлсэн сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн удирдлагууд байх юм бол тодорхой хэмжээнд хариуцлага тооцно. Орос гуравдугаар сургуулийн захирал тэтгэвэрт гарч байгаа. Сургуулийнх нь ой 10 дугаар сард тохионо. Үүний дараа хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэрийг гаргана гэдгийг хэлье" гэжээ.