“Тогтвортой хөгжлийн зорилго“ өдөрлөг энэ сарын 10-нд төв талбайд болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тогтвортой хөгжлийн зорилго“ өдөрлөг энэ сарын 10-нд төв талбайд болно

/2022.09.02/ Тогтвортой хөтөлбөрийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилт нь 2050 он гэхэд хүрсэн байхыг зорьж буй Монгол Улсын урт хугацааны хөгжлийн "Алсын хараа 2050"-д хүрэх урьтач шалгуур болох юм.

Иймд, Тогтвортой хөгжлийн зорилтууд /ТЗХ/ болон Алсын хараа 2050 бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд оролцогч талууд болох Засгийн газар, хөгжлийн түншүүд, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөн, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагууд, хувь хүмүүсийн оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн "Тогтвортой хөгжлийн зорилго" өдөрлөгийг Монгол дахь НҮБ, Эдийн засаг, хөгжлийн яам, ГХЯ, Нийслэлийн ЗДТГ болон МҮХАҮТ зэрэг түншүүдийн хамтаар энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өдөрлөгт оролцогчид ТХЗ-уудыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ололт амжилт болон нийгэмд тулгарч буй зарим сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршлагаа олон нийтэд сурталчлан танилцуулна. Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнл ээлтэй зан үйл амьдралын хэв маягийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийд төлөвшүүлэхийг зорьж байна.

Өдөрлөгийн зорилго нь ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд хүн бүр, айл өрх, албан байгууллага, хамт олны оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Өдөрлөгт нийт 100 гаруй төрийн, төрийн бус, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн болон боловсролын байгууллагууд оролцоно.

Энэ өдөр иргэд дижитал дэвшлийг ашиглан виртуал орчинд ТХЗ-уудтай танилцах, e-mongolia зэрэг цахим үйлчилгээг авах IT/VR мэдээллийн асар, ажил хайж буй, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадвараа үнэлүүлэх цогц мэдээллийн Хөдөлмөрийн яармаг, Хог хаягдлыг багасгах, дахивар хог ангилах тухай цогц мэдээлэл сургалтын асар болон гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг нэг дор цуглуулсан тэтгэлэгт хөтөлбөрийн асар зэргээр зочилж Тогтвортой хөгжлийн мэдлэг мэдээллийг нэг дор авах боломжтой.

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 28 цэг ажиллана
Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 28 цэг ажиллана
 
Сэлэнгэ голд осолдсон иргэнийг эрэн хайж байна
Сэлэнгэ голд осолдсон иргэнийг эрэн хайж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.