/2022.08.24/ Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар тогтоолтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Энэ асуудлыг босгож ирсэн хүн нь би мөн үү, мөн. Энэ асуудал маань зөв үү, буруу юу гэдгийг ажлын хэсгийнхнээс асуумаар байна. Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан улс байх уу? Цаашаа энэ улсыг бэхжүүлээд явахын тулд парламентын ардчиллаа бэхжүүлэх үү? Хойд, урд хил хаалттай. 3,5 сая иргэдтэй. Хоёр том хөрштэй, 76 гишүүнтэй давжаа чуулгантай гэв.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Ажлын хэсгээс асууя гэж зориуд хэлж байна. Миний асуудал тавьсан нь зөв юм уу, буруу юм уу гэсэн. Зөв бурууг бид хэлэхгүй, энэ чинь та бүхний эрхийн асуудал шүү гэлээ.