/2022.08.24/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-МАН өөрсдийгөө булшилсан. Та нар одоо дууссан. Та нар Үндсэн хуульд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авах булай ажлыг хийлээ. Би гурван зүйл хэлмээр байна. Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан хэдэн нөхдийн хүсэл л хангагдах байх. Энэ УИХ-ын гишүүн болохдоо бид төсөв, хууль батална гэсэн. Одоо мөнгө захиран зарцуулдаг тачаадсан эрх мэдлийг цэцийн хэдэн долдой нараар захиалга хийж авлаа. Монголын ард түмэн бүгдийг нь уншиж байгаа. Үндсэн хуулийн эзэн нь ард түмэн. Ард иргэд бидэнд 500-600 хууль батлах эрх мэдэл өгсөн. Нүдний булай л болж байна даа бид.
Хоёрдугаарт, Үндсэн хууль бол ард түмний гэрээ. 9 хүн энд халдах ёсгүй. Би 100 мянган Эрдэнэтчүүдийн бүтээл. Харин тэр 9 хүн бол улстөрчдийн бүтээл. Тэр хүмүүст эрх мэдлээ өгч байгаа бол УИХ тарах цаг нь болсон.
Гуравдугаарт, бид Үндсэн хуулиа хамгаалах ёстой болсон. Ёс зүйн хувьд энэ аюултай асуудлыг таслан зогсоох цаг болсон. Сайдын суудлаас болж "хүн алах нь ээ".