С.Энхболд: Хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 864 бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 864 бүртгэгдлээ

/2022.8.24/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж шийдвэрүүдийг танилцууллаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболд урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Урьдчилан сэргийлэх үзлэг тавдугаар сарын 1-нээс эхлэн явж байна. Өнөөдөр явц, үр дүнг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 272 мянга гаруй иргэн хамрагдлаа. Үүний 55 хувь нь эмэгтэйчүүд. Байршлын хувьд 51,4 хувь нь Улаанбаатарынх. Илүү хамрагдсан дүүрэг болон орон нутгаар авч үзвэл БЗД, БГД, СХД-ийн иргэд илүү идэвхтэй байна. Орон нутгийн хувьд Төв, Дархан-Уул аймгийн иргэд идэвхтэй байна.

Давхардсан тоогоор өвчлөл 136 мянга гаруй хүнд бүртгэгдсэн. Дийлэнх нь хоол боловсруулах тогтолцооны өвчин 66,4 хувьд, бусад дотоод шүүрэл, шээс бэлгийн зам, амьсгалын замын өвчлөл удаах байруудад бүртгэгдсэн. Энэ жилийн хувьд 6 насны багцаар үзэж, ЭМД-ийн сангаар хариуцаж байгаа.

Нийт 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байна. Орон нутагт урьдчилан сэргийлэх үзлэгийг суманд зохион байгуулах боломжгүй. Яагаад гэхээр сумын эрүүл мэндийн төвүүд дээр хүний нөөц, тоног төхөөрөмж хангалттай биш. Тиймээс орон нутгийн иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгтээ очиж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.

Хортой болон хоргүй хавдрын сэжигтэй тохиолдол 864 бүртгэгдсэн. 201 тохиолдол хортой байх магадлалтай гэж эхний үзлэгт батлагдсан. Дараагийн шатны эмнэлэгт оношийг баталгаажуулна.

0-17 насны хүүхдүүд мөн хамрагдаж, 5-6 нэр төрлийн шинжилгээ хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 170 мянга орчим хүүхэд шинжилгээнд хамрагдаад байна. Эдгээрээс шүд цооролт, нүдний харааны өөрчлөлтүүд илүүтэй илэрсэн.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр бэлгийн замын халдварууд мөн их илэрч байна.

Томуугийн вакциныг есдүгээр сарын дундаас хойш хийж эхэлнэ. Ковидын хүүхдийн вакциныг эцэг эхчүүдийн сайн дурын зөвшөөрлийн үндсэн дээр хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 1528 хүүхэд ковидын вакцин хийлгэсэн. Эцэг эхчүүд зөвшөөрвөл цэгүүд дээр бэлэн хийж байна.

НӨАТ-ын сугалаанд зөвхөн бүртгэгдсэн баримтуудыг оруулна
НӨАТ-ын сугалаанд зөвхөн бүртгэгдсэн баримтуудыг оруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.