НӨАТ-ын сугалаанд зөвхөн бүртгэгдсэн баримтуудыг оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын сугалаанд зөвхөн бүртгэгдсэн баримтуудыг оруулна

И-баримт"-ын цаасыг цуглуулж, бордоо хийнэ

/2022.08.24/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын баримтын дугаараар явуулдаг сугалааны талаар хэлэлцжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ:

-НӨАТ-ын сугалааг түр зогсоосон. Сугалааны 7 жилийн процессыг шинэчлэх шаардлагатай болсон. Өмнө нь бүртгэгдсэн эсэх хамаагүй бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулдаг байсан.

Үүнийг эрс шинэчилж, зөвхөн бүртгүүлсэн НӨАТ-ын сугалааг явуулах, бүсчилж, ил тод болгож өөрчилнө. Тухайн иргэн өөрийнх нь хэдэн баримт сугалаанд бүртгэгдсэн талаарх мэдээллээ авах нөхцлийг хангана. Бэлтгэл ажил хангагдаж, есдүгээр сараас сэргээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зургаадугаар сард түр зогсоосон. Үүнээс хойш НӨАТ-ын баримт уншуулах нь 50 хувь буурсан. Буцаалтыг бол нэмэхгүй гэсэн юм.

“Нийт 16 аж ахуйн нэгжийн 10 мянган тонн махыг экспортод гаргана“
“Нийт 16 аж ахуйн нэгжийн 10 мянган тонн махыг экспортод гаргана“
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.