/2022.08.24/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
-Өнгөрсөн зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар тэмдэглэлээр дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлохыг түр түдгэлзүүлээд байсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж дууссан байна.
Улмаар гадагшаа бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 11 аж ахуй нэгжийн дулааны аргаар боловсруулсан 5,720 тонн мах болон 7 аж ахуй нэгжийн 3,817 тонн адууны махыг эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэн экспортод гаргахаар боллоо. Ингэснээр нийт 16 аж ахуй нэгжийн 10 мянга орчим тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүллээ. Цаашид Засгийн газраас ямар нэг хориг тавихгүй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох тал дээр дэмжиж ажиллана. Гол шаардлага нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан байх ёстой гэлээ.