/2022.08.24/: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 2 жил гаруйн хугацаанд тасралтгүй өсөж хоёрдугаар сард баррель тутамд 127 ам.долларт хүрсэн.
Зургаадугаар сараас үнэ бага зэрэг буурснаар дотоодын зах зээлд үнэ хямдрах боломж бүрдлээ.
Мөн УУХҮЯ-наас гуравдугаар сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг сунгаснаар АИ-92 автобензинийг 4, 5, 6 дугаар сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломж бүрдээд байна.
Эх сурвалж: УУХҮЯ