“Нэг сая төгрөгөөс доош үнээр зарвал тариаланчдад АЛДАГДАЛТАЙ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэг сая төгрөгөөс доош үнээр зарвал тариаланчдад АЛДАГДАЛТАЙ“

/2022.08.24/: Тариаланчдын холбооноос хэвлэлийн хурал хийж байна.

Энэ жил цаг агаар сайхан байлаа. Одоо их хураалтдаа орно. Буудай мөн адил ургац хураалтын эхэн үедээ орлоо. Энэ жилийн хаврын тариалалт, ургац хураалт ямар нөхцлийн өмнө байна гэдэг мэдээллийг өгье.

Өнгөрөгч хавар 380-400 мянган га талбайд буудай тариалах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 330 орчим мянган га талбайд тариалсан. Урд жилүүдээс 50 орчим мянган га талбайгаар дутуу тариалагдсан гэсэн үг. Дэлхийн нөхцөл байдалтай холбоотой бодис бордоо, сэлбэг, шатахууны үнэ ханш өссөн. Гурван сарын дараа ургац хураах гэж байхад хавар байсан бараа тариалангийн үнэ 30-40 хувь нэмэгдсэн. Манай тариаланчдад санхүүгийн эрэлтийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн урсгал ихээр шаардагддаг.

Санхүүгийн хүнд нөхцөл байдалд намрын урга хураалт тохиож байна. Яагаад гэхээр, банкууд зээлээ хумисан. Хураалт дээр банкнаас зээл авч чадахгүй хэмжээнд байна. Зээл хумигдсан, зээлээ гаргахгүй байгаа нь өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах тулгамдсан шаардлага гарлаа.

Өчигдөр ХХААХҮ-ийн сайд худалдан авах үнээ зарласан. Бид үүнийг нэг худалдан авагч гэж харж байна. Энэ үнийг тариаланчдын үтрэм нөхцлөөр авах үнэ гэж зарласан гэж ойлгосон. Агуулахдаа авна гэж байгаа бол энэ бол дэндүү бага үнэ. Нэг га-ийн зардал 1-1,2 сая төгрөгийн хэмжээтэй гарч байна. Нэг саяас доош үнээр худалдвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн алдагдалтай ажиллах суурь нөхцлийг үүсгэнэ.

Хүнсний буудайг 4 ангилж үнэ зарласан байна лээ. Цаашдаа ингэж олон ангилахыг болиулахын төлөө манай Тариаланчдын холбоо ажиллана.

Тариаланчдын үндэсний холбоо гурилын үйлдвэрүүдэд борлуулах буудайн үнийг доод тал нь 1,2 сая төгрөг байвал, алдагдлаа нөхөх хэмжээний борлуулалт бий болно гэж урьдчилсан тооцоолол хийсэн.

Газар тариалангийн салбар бүхэлдээ уналтын байдалтай байна. Рапсыг тариалах нь ихэссэн. Ирэх жилийнхээ улаан буудайн тариалалтыг онцгой анхаарахгүй бол дахиж сэргэхээргүй унах байдалд хүрээд байна шүү.

Баруун бүсэд гурилын үйлдвэр байгуулж өгөөч. Тэгвэл бидэнд тариаланчдын урамшуулал гэж зүйлийг авах шаардлагагүй болно. Ер нь баруун бүсийн тариаланчид тэр урамшууллыг авч байгаагүй шүү гэлээ.

Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ
Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.