Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

/2022.8.24/ Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллаагүй тул БОАЖ-ын Усны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Хоролмааг ажлаас нь чөлөөлж, Усны газрын дарга Ш.Мягмарт сануулга өгч, сахилгын арга хэмжээг авах үүргийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өглөө.

Мөн Туул голын сав газрын захиргааны удирдлагад үндсэн чиг үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг даалгасан байна.

Туул голын сав газарт усан парк барина гэж зөвшөөрөл авчихаад орон сууцны хороолол, үйлчилгээний төв барихаар зэхэж буй "Эм энд Жи констракшн" компаниас эхлээд, Туул, Сэлбэ голын дагуу барилга барих явдал ихсэж байна. Энэ мэт зөрчлийг цаашид гаргахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг дор бүрнээ авч ажиллахыг даалгалаа.

СУДАЛГАА: Монголын залуусын олонх нь Япон руу аяллаар явахыг хүсдэг гэжээ
СУДАЛГАА: Монголын залуусын олонх нь Япон руу аяллаар явахыг хүсдэг гэжээ
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.