/2022.8.24/ Монгол залуусын дунд Японы оюутнууд судалгаа хийжээ. Бакалавр, магистрын, 17-35 насны, 300 орчим оюутнууд оролцсон байна.
Япон улс танд сэтгэл татам санагддаг уу? Гэдэг асуултад:
-69 хувь нь “Маш сэтгэл татагддаг”
-19 хувь нь “Бага зэрэг”
-9 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулжээ. Хоёр оюутан “Япон улсад сэтгэл татагддаггүй” гэж хариулсан байна.
Анимэ, манга, фүжи уул, сумо-оор дамжуулан тус улсад татагдах болсон гэжээ. Мөн нийгмийн үнэт зүйл нь таалагддаг гэж хариулсан байна. Тухайлбал, япончуудын соёл, ёс суртахуун зэргийг дурьдсан байна.
Гадаад улс руу аяллаар явах сонирхолтой байгаа эсэхийг асуухад:
-90 гаруй хувь нь Япон улс руу аялах сонирхолтой гэж хариулжээ. Харин 4-6 сая орчим төгрөгийг аялалд төсөвлөдөг ч санхүүгийн боломж байдаггүй. Энэ нь дундаж цалинг 3-5 дахин үржүүлсэнтэй адил дүн юм.