Хууль зөрчигчдөөс хураагдсан хөрөнгийн 15 хувийг байгаль хамгаалагчид олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зөрчигчдөөс хураагдсан хөрөнгийн 15 хувийг байгаль хамгаалагчид олгоно

May be an image of 4 people and nature

/2022.08.24/: Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хурааж зохих журмын дагуу улсын орлого болгосон хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлогоос 15 хувиар тооцож тухайн улсын байцаагч, байгаль хамгаалагчийг шагнаж урамшуулна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 5-д “...Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагчид мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль хамгаалагчид тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно...” гэж заасан ба мөн зүйлийн 6-д “...Энэ зүйлийн 4, 5, 8, 9 дахь хэсэгт заасан урамшуулал олгох журмыг Сангийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална...” гэж заасны дагуу Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2006 оны 342/366 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам”-ыг баталсан.

Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2006 оны 342/366 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам”-ын 2-т “...Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хурааж зохих журмын дагуу улсын орлого болгосон хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлогоос 15%-иар тооцож тухайн улсын байцаагч, байгаль хамгаалагчийг шагнаж урамшуулна...” гэж, мөн журмын 4-т “...Улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгох шийдвэрийг энэхүү журмыг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус гаргана...” гэж заасан.

Иймд Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс хурааж улсын орлого болгосон эд зүйлийн борлуулалтын орлогоос 15 хувиар тооцож тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

May be an image of text

20 аймаг, 5 дүүрэг “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болжээ
20 аймаг, 5 дүүрэг “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болжээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.