20 аймаг, 5 дүүрэг “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

20 аймаг, 5 дүүрэг “Эрүүл мэндийг дэмжих төв“-тэй болжээ

No description available.

/2022.08.24/: Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 2021-2022 онд зүрх судас, эмэгтэйчүүд, дотор, нүд судлал, дуран, эхо, рентген зэрэг кабинетуудтай нийт 25 "Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг 20 аймаг, 5 дүүрэгт байгуулсан байна.

"Эрүүл мэндийг дэмжих төв" ашиглалтад орсноор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг хуваалцаж, орон даяар эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх боломж бүрдсэн юм.

Тэгвэл улсын хэмжээнд наймдугаар сарын 18-ны байдлаар 272,434 хүн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна.

Дэмжих төвийг орон даяар байгуулснаар оронд буюу өвчлөлийг шүтсэн тогтолцоог халж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлж өвчнөөс урьдчилан сэргийлдэг, эрт илрүүлдэг зарчим руу шилжих, хөрөнгө оруулалтыг жигд хуваарилж аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нэг түвшин, нэг гараанаас эхлэх боломжоор хангаж чаджээ.

Өвчний улмаас үзүүлж байгаа иргэдтэй зэрэгцэж биш өөрт нь зовуурь байхгүй, гэхдээ өөрийгөө эрүүл эсэх, ямар нэг өвчний эрсдэл үүссэн эсэхийг мэдэхийн тулд өөрт тохиромжтой эрт илрүүлгийн багцаас сонгох, эсвэл орон даяар өрнөж байгаа урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн насны багцын үзлэгт эрүүл мэндийн даатгалаараа хамрагдах боломж бий.

Ташрамд дурдахад Төв, Дорноговь, Замын-Үүд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Увс, Завхан, Өвөрхангай Хархорин, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр аймагт "Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй болсон юм.

Мөн Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийг дэмжих төвүүдэд 25,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 34 төрлийн 1452 ширхэг тоног төхөөрөмж, 25 эрүүл мэндийн дэмжих төвд олон улсын стандартад нийцсэн засвар үйлчилгээг хийжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Бага төлбөртэй цэцэрлэгүүд хувьсах зардлаа хоёр дахин үржүүлж авах боломжтой
Бага төлбөртэй цэцэрлэгүүд хувьсах зардлаа хоёр дахин үржүүлж авах боломжтой
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.