Бага төлбөртэй цэцэрлэгүүд хувьсах зардлаа хоёр дахин үржүүлж авах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага төлбөртэй цэцэрлэгүүд хувьсах зардлаа хоёр дахин үржүүлж авах боломжтой

2022.08.24/: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “Ачлаалал өндөртэй байрлалд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн цэцэрлэгүүд тухайн хамран сургах тойргынхоо хүүхдүүдийг авах юм бол хувьсах зардлыг нь хоёр дахин үржүүлээд өгнө. Мөн хоолны зардлыг нь өгнө гэсэн зохицуулалттай тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 350 мянган төгрөг хүртэлх төлбөртэй цэцэрлэгүүд төлбөрөө авахгүйгээр улсын санхүүжилтийг авах хэлбэрээр зохицуулалт хийж болох юм байна гэж тооцсон. Өндөр төлбөртэй цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгөх боломж байхгүй. Ингэснээр учраас 198 хувийн байршилд 10272 хүүхдийг нэмж авах боломж бүрдэж байгаа юм" гэлээ.

Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна
Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжид хяналт шалгалт хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.