/2022.08.18/: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахилгааны утаснаас гал гарч, шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 17-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн тасаг очиход 10.000 вольтын шугамын 3-4 дүгээр тулгуурын цахилгааны утсанд автомашины өргөгч хүрч иргэн Ш /58 настай, эрэгтэй/, Ч /37 настай, эрэгтэй/, Б /57 настай, эрэгтэй/ нар нь тогонд цохиулж амиа алдсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэн Та:
- Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
- Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
- Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
- Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
- Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг анхааруулж байна
Эх сурвалж: ОБЕГ