Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн ял оноожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засал хийх нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн ламд 10 жилийн ял оноожээ

/2022.08.18/ Энэ оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам "Ө" нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлнэ" хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулган шашны зан үйл хийх бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан шалгагдаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тодруулбал, шүүх хуралдаанаас шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгохоор болжээ.

Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх иргэдийн АНХААРАЛД
Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх иргэдийн АНХААРАЛД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.