Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх иргэдийн АНХААРАЛД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх иргэдийн АНХААРАЛД

/2022.08.18/ Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхэд шаардлагатай бичиг баримт, анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Ямар бичиг баримт бүрдүүлэх ШААРДЛАГАТАЙ вэ?

1. Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана.
2. Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл.
3. Үйлчилгээний хураамж төлсөн баримт.

Юу авч очих ШААРДЛАГАГҮЙ вэ?

1. Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй.
2. Бид өөрт байгаа мэдээллээ танаас нэхэхгүй тул та иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй.
3. Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй.

Юуг анхаарах шаардлагатай вэ?

Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ байдаг шүү/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь манай мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.

МИНИЙ ТУРШЛАГА №16: Хуримаа хийх гэж буй хосууд ЗААВАЛ УНШИХ ТУРШЛАГА
МИНИЙ ТУРШЛАГА №16: Хуримаа хийх гэж буй хосууд ЗААВАЛ УНШИХ ТУРШЛАГА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.