Богдхан уулын орчимд БААВГАЙ харсан гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж байна
 

Богдхан уулын орчимд БААВГАЙ харсан гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж байна

Улаанбаатар хотод баавгай үзэгдсэн тохиолдол 2026 оны байдлаар 24 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хотын зуслангийн бүс, Богдхан уулын орчимд баавгай харсан гэх дуудлага мэдээлэл болон ул мөр илэрч байгаа нь иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учрах нөхцөл нэмэгдэж байгааг харуулж байна.

Иймд ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулж байна гэж гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулав.

Богдхан уулын орчимд:

  • Ганцаараа ой, уулын бүсээр зорчихгүй байх
  • Баавгай харсан тохиолдолд ойртох, зураг авах гэж хөөцөлдөх, хооллох, өдөөн хатгахыг ХАТУУ ХОРИГЛОНО
  • Баавгайн бамбаруушинд ойртохгүй байх
  • Баавгайн ул мөр, баас, үс зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн газраас даруй холдож, мэдээлэх
  • Баавгайтай таарсан тохиолдолд тайван байж, ойртохгүй, араас нь хөөхгүй, аюулгүй зайд холдох

May be an image of slow loris and text

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.