Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас БААВГАЙГ олж устгажээ
 

Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас БААВГАЙГ олж устгажээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүрэн баавгай хүний амь насанд халдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Үүний дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2026.10.08/зохион байгууллаа.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулан, урхи байршуулсан байна.

Гэгээ тасрахтай зэрэгцэн дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж, улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болголоо.

Уг баавгай нь идэр насны, ойролцоогоор зургаан настай эр баавгай болохыг тогтоолоо.

Шуурхай арга хэмжээ авч мэргэжлийн багийнхан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав.

ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна
ЦАГ АГААР | Цас орж, цасан шуурга шуурна
 
2026 оны Нобелийн утга зохиолын шагналыг канадын зохиолч Энн Карсон хүртлээ
2026 оны Нобелийн утга зохиолын шагналыг канадын зохиолч Энн Карсон хүртлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.