
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр энэ үеэр "Би хууль бус, бусармаг үйл ажиллагаатай тэмцсэн. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш олон асуудлуудаар шүгэл үлээнэ гэдэг шиг иргэд олон нийтдээ мэдээлэл хийсэн, хийхээс ч өөр аргагүй байсан. Цаашдаа ч мөн илүү чанга дуугарч, шүгэл үлээнэ гэж бодож байгаа. Ярих асуудал олон бий.
Монгол Улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшиндээ нуун дарагдуулж ирсэн. Цаашид үндэсний аюулгүй байдалтай холбоотой цоцтой асуудлуудаар маш олон түвшинд мэдээлэл хийх, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Би тодорхой нэр баримттай зарласан. Надад дурдаагүй сэдэв олон бий. Намайг албан тушаалаас хөндийрүүлж болно, гэхдээ миний харсан аймшигт асуудал, мэдээлэл, баримт нотолгооноос намайг устгачихгүй л юм бол холдуулж чадахгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.